Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Соёл, урлагийн тоглолтын үеэр шинжилгээ авахыг тухайн байгууллага, ААН өөрсдөө зохион байгуулна

Засгийн газраас соёл урлаг, спортын үзвэр үйлчилгээг танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр өчигдрөөс нээх шийдвэрийг гаргасан.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёл, урлагийн тоглолтын үеэр шинжилгээ авахыг тухайн байгууллага, ААН өөрсдөө зохион байгуулна
Соёл, урлагийн тоглолтын үеэр шинжилгээ авахыг тухайн байгууллага, ААН өөрсдөө зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Засгийн газраас соёл урлаг, спортын үзвэр үйлчилгээг танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр өчигдрөөс нээх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ үйлчилгээ авах иргэн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах, эсвэл вакцины гуравдугаар тунд хамрагдсан байх шаардлагыг тавих юм байна.

Хоёр жил гаруй хаалттай байсан үзвэр, үйлчилгээ дахин нээгдэж байгаатай холбоотойгоор Засгийн газрын тэргүүн эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа аврахын тулд цаашдаа ч бодлого шийдвэрээ чиглүүлэн ажиллана. Мөн вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд анхаарна гэдгээ мэдэгдсэн байна.

Хуваалцах