Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Соёлын биет бус өвийг онлайнаар түгээн дэлгэрүүлж байна

Өвөрхангай аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас 2020 оныг “Соёлын дархлааг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү зорилтот жилийн хүрээнд зарлагдсан "Зохиолч багш" уралдаан амжилттай үргэлжилж байна. “Зохиолч багш” уралдаанд монгол ёс заншлыг харуулсан 500 гаруй бүтээл ирээд байгаа аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёлын биет бус өвийг онлайнаар түгээн дэлгэрүүлж байна
Соёлын биет бус өвийг онлайнаар түгээн дэлгэрүүлж байна. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас 2020 оныг “Соёлын дархлааг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү зорилтот жилийн хүрээнд зарлагдсан "Зохиолч багш" уралдаан амжилттай үргэлжилж байна. “Зохиолч багш” уралдаанд монгол ёс заншлыг харуулсан 500 гаруй бүтээл ирээд байгаа аж.

Тус уралдаанд ирсэн бүтээлүүдийг “Соёлын өв хөгжлийн дархлаа” фэйсбүүк хуудаст байршуулжээ. Гамшгийн эсрэг өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед соёлын биет бус өвийг онлайнаар сурталчлан, түгээн дэлгэрүүлэх энэ ажил илүү үр дүнтэй байгаа юм.

“Зохиолч багш” уралдаанд оролцож байгаа багш нар сургамжит үлгэр, өгүүллэгийг уламжлагдан ирсэн өвийн дагуу богино хэмжээнд зохион онлайнаар байршуулж байгаа нь сонирхолтой байгааг хүүхдүүд хэлж байна. Мөн Өвөрхангай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 22 соёлын байгууллага сум тус бүртээ өвлөгдөн байгаа соёлын өвийг дүрсжүүлэн тайлбарлаж онлайнаар түгээн дэлгэрүүлж эхэлжээ.

Ард түмэнд соёлын биет болон биет бус өв соёлоо таниулах, хүүхдүүдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой “Соёлын өв хөгжлийн дархлаа” фэйсбүүк хуудаст нэг сарын хугацаанд 10 мянга орчим хүн нэгдсэн байна. Энэ хуудаст нэгдсэнээр мартагдаж байгаа ерөөл магтаал, хоолойн лимбэ зэрэг биет бус өвүүдийг танин мэдэж, шавь сургалтаар сурах боломжийг уншигчдад олгож байгаа юм.

Ямар ч цаг үед төлөвлөсөн ажлаа хойшлуулахгүй, онлайнаар дамжуулан хэрэгжүүлэх нь харин ч олон хүнд хүрдэг гэдгийн жишээг энэхүү аян харуулж байна. “Соёлын өв-Хөгжлийн дархлаа”-г дэмжих жилийн ажлын хэсгийнхэн цаашлаад Өвөрхангай аймгийн онцлог, мартагдсан өв соёл, төв халхын биет бус өвүүдийг гарган ирж таниулахаар ажлыг төлөвлөж байгаа аж.

Хуваалцах