Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Соёлын биет бус өвийг судалж, хадгалан хамгаалах Зүүн Хойд Азийн бүс нутгийн хурал болно

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс нь “Соёлын биет бус өвийг судалж, хадгалан хамгаалах Зүүн Хойд Азийн бүс нутгийн хурал”-ыг энэ сарын 10-ны өдөр цахимаар зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёлын биет бус өвийг судалж, хадгалан хамгаалах Зүүн Хойд Азийн бүс нутгийн хурал болно
Соёлын биет бус өвийг судалж, хадгалан хамгаалах Зүүн Хойд Азийн бүс нутгийн хурал болно. Зураг: МҮОНРТ

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс нь “Соёлын биет бус өвийг судалж, хадгалан хамгаалах Зүүн Хойд Азийн бүс нутгийн хурал”-ыг энэ сарын 10-ны өдөр цахимаар зохион байгуулах гэж байна.

Тус хурлыг Соёлын биет бус өвийн мэдээлэл солилцооны Ази, Номхон далайн төв болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар хамтран 2014 оноос хойш Улаанбаатар хотноо хоёр жилд нэг удаа зохион байгуулсаар ирсэн. Харин 2020 онд зохион байгуулагдахаар төлөвлөсөн хурал нь цар тахлын улмаас 2021 хүртэл хойшлогдсон билээ.

Энэ жилийн хувьд, хуралд БНСУ, БНХАУ, Япон Улс ба Монгол Улсын соёлын биет бус өвийн мэргэжилтнүүд, доктор, профессорууд оролцох юм. Тэд хурлаар бүс нутгийн хэмжээнд улс орнуудтай хамтарч бүртгүүлсэн биет бус өв, түүний хадгалалт хамгаалалт, өнөөгийн нөхцөл байдал ба тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэнэ. Түүнчлэн бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд нэгдмэл биет бус өвийн ач холбогдлын тухай судалгаанууд бэлтгэн, Зүүн Хойд Ази дахь нэгдмэл соёлын биет бус өв болон түүний хадгалалт хамгаалалтын тухай ном хэвлэхээр төлөвлөжээ.

Энэхүү хурлыг зохион байгуулснаар Зүүн Хойд Азийн улсуудад бүс нутгийн хэмжээндээ соёлын биет бус өвөө сурталчлах, хадгалалт хамгаалалтын арга зүйн туршлага солилцох боломжийг бүрдүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой болж байна.

Хуваалцах