Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл- 2019” эрдэм шинжилгээн- онол практикийн хурал болно

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэлхийн улс орнуудад мэдлэгийн эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг хэмээн үзэж үндэсний ииновацийн тогтолцооны хүрээнд дэмжин хөгжүүлж байна. Энэ салбар нь дэлхийн эдийн засгийн 6.1%-ийг бүрдүүлж жилд дунджаар 2,250 тэрбум ам.долларын орлого олж, 30 сая ажлын байрыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл- 2019” эрдэм шинжилгээн- онол практикийн хурал болно
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл- 2019” эрдэм шинжилгээн- онол практикийн хурал болно. Зураг: МҮОНРТ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэлхийн улс орнуудад мэдлэгийн эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг хэмээн үзэж үндэсний ииновацийн тогтолцооны хүрээнд дэмжин хөгжүүлж байна. Энэ салбар нь дэлхийн эдийн засгийн 6.1%-ийг бүрдүүлж жилд дунджаар 2,250 тэрбум ам.долларын орлого олж, 30 сая ажлын байрыг бий болгож байна. Түүнчлэн соёл нь эдийн засгийн нөөц болохын сацуу нийгмийн инновацийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг нь бүтээлч хандлагад тулгуурлан, оюуны өмчийн эрхээр баталгаажсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх, түгээх байдлаар ашиг, орлого болон ажлын байр бий болгох инновацид суурилсан үйл ажиллагаа, түүний үр дүн юм.

Эрдэм шинжилгээ – онол практикийн хурал нь жил бүр “Инновацийн 7 хоног” арга хэмжээнд хүрээнд зохион байгуулагдаж байна. Хурлын зорилно нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаарх мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, инновацын түншлэлийг эрчимжүүлэхэд түлхэц болох юм.

“Cоёлын бүтээлч үйлдэрлэл - 2019” эрдэм шинжилгээ - онол практикийн хурал нь i) Соёлын бүтээлч үйлдвэрлэл - Соёлын бодлого; ii) Соёлын бүтээлч үйлдвэрлэл - Соёл, урлагийн байгууллага;) Соёлын бүтээлч үйлдвэрлэл – Соёл өв гэсэн 3 үндсэн салбар хуралдаан байдлаар 2018.05.08-ны өдрийн 08.30 -15.00 цагт МУИС-ийн номын сангийн 502 тоот танхимд зохион байгуулагдана.

Хуваалцах