“Соёлын эрхийн ач холбогдол” сэдвээр лекц уншлаа
Хүний эрхийн Үндэсний Комисс, "Нээлттэй нийгэм форум" ТББ-тай хамтран хүний эрхийн цуврал лекц зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

Хүний эрхийн Үндэсний Комисс, "Нээлттэй нийгэм форум" ТББ-тай хамтран хүний эрхийн цуврал лекц зохион байгуулжээ. Цуврал лекцийн энэ удаагийн зочноор Хууль зүйн ухааны доктор, өмгөөлөгч Ч.Амарбаяр уригдан оролцож "Соёлын эрхийн ач холбогдол" сэдвээр лекц уншсан байна.
Тус сэдвийн хүрээнд соёлын тухай ойлголт, соёлын шинж, соёлын нийгэмд гүйцэтгэдэг үүрэг, Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд соёлын эрхийн асуудлыг хэрхэн тусгасан талаар сонирхолтой лекц уншиж, оролцогчдын асуултад хариулж, санал бодлоо солилцсон байна.


















