Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Соёлын наадам” арга хэмжээг “дэлхийн адууны өдөр”-ийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулна

Соёл урлагийн газраас уг арга хэмжээний хүрээнд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Соёлын наадам”-ын хөтөлбөр, үйл ажиллагааг “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээтэй уялдуулан зохион байгуулах асуудлаар 06 дугаар сарын 16-ны уулзалт зохион байгуулж санал со

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Соёлын наадам” арга хэмжээг “дэлхийн адууны өдөр”-ийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулна
“Соёлын наадам” арга хэмжээг “дэлхийн адууны өдөр”-ийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэхээр тунхагласан. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах, олон улсын морьт соёлын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, адууны өв соёл, морин спорт, морин заслын салбарын хөгжлийг дэлхийн түвшинд уялдуулсан нэгдсэн платформ бүрдүүлэх зорилгоор “Дэлхийн адууны өдөр” цогц арга хэмжээг Манай улс 2026 оны 7 дугаар сарын 11-13 ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар холбогдох бүх шатны байгууллагууд бэлтгэл ажилдаа ороод байна.

Соёл урлагийн газраас уг арга хэмжээний хүрээнд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Соёлын наадам”-ын хөтөлбөр, үйл ажиллагааг “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээтэй уялдуулан зохион байгуулах асуудлаар 06 дугаар сарын 16-ны уулзалт зохион байгуулж санал солилцлоо.

"Дэлхийн адууны өдөр" арга хэмжээний хүрээнд монгол адууны соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах соёлын олон талт арга хэмжээ зохион байгуулагдана гэж Соёл Урлагийн Газраас мэдээллээ.

Хуваалцах