Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Соёлын сайд С.Чулуун Япон Улсын элчин сайд Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзав

Соёлын сайд С.Чулуун Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюкиг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч уулзав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёлын сайд С.Чулуун Япон Улсын элчин сайд Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзав
Соёлын сайд С.Чулуун Япон Улсын элчин сайд Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Соёлын сайд С.Чулуун Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюкиг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч уулзав.
Соёлын сайд С.Чулуун Япон Улсын Засгийн газраас соёлын салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр талууд хоёр орны музейн хамтын ажиллагааг уялдуулан, урт хугацааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, орчин үеийн техник технологийг түшиглэн соёлын өвийг сэргээн засварлахад мэргэжилтэн бэлтгэх, судлаач солилцох, хамтарсан судалгаа хийх талаар санал солилцов.Эх сурвалж: Соёлын яам

Хуваалцах