Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэбаяр "Копенгаген одод" олон улсын уралдаанд түрүүллээ

Өнгөрсөн сард Данийн вант улсын нийслэл Копенгаген хотноо фестиваль хэлбэрээр зохион байгуулагдсан "Копенгаген одод" олон улсын цахим уралдаан дүнгээ гаргажээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэбаяр "Копенгаген одод" олон улсын уралдаанд түрүүллээ
Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэбаяр "Копенгаген одод" олон улсын уралдаанд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сард Данийн вант улсын нийслэл Копенгаген хотноо фестиваль хэлбэрээр зохион байгуулагдсан "Копенгаген одод" олон улсын цахим уралдаан дүнгээ гаргажээ.

Тодруулбал, тус уралдаанд урилгаар оролцсон Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, соёлын тэргүүний ажилтан Батчулууны Эрдэнэбаяр нэгдүгээр байрын шагнал хүртлээ.

Ташрамд дуулгахад, Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэбаяр өнгөрсөн зургаадугаар сард БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын нэрэмжит олон улсын бүжгийн тэмцээний этник төрөлд тэргүүн байр эзэлж, цомын эзэн болсон. Мөн "The 3rd Korea dance grand prix" олон улсын бүжгийн тэмцээний этник төрөлд дэд байр, "BIDF видео бичлэгийн уралдааны тэргүүн байрт, өнгөрсөн долоодугаар сарын 17-нд БНСУ-ын Тэгү хотноо зургаа дахь удаагаа зохион байгуулагдсан олон улсын “В” зэрэглэлийн гоцлол бүжигчдийн уралдаан (Daegu international choreography festival)-д 110 гаруй бүжигчнээс этник төрөлд дэд байрт шалгарснаас гадна өнгөрсөн наймдугаар сард БНСУ-ын нийслэл Сөүлд зохион байгуулагдаж, 13 орны 163 бүжигчин ур чадвараа сорьсон “IAKT - 2021” олон улсын гоцлол бүжигчдийн А зэрэглэлийн уралдаанд “Нутгаа тэмүүлэхүй” бүжгээрээ шилдгийн шилдгээр шалгарч “Гран-при” шагнал, цом хүртсэн билээ.

Хуваалцах