Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилт” хэлэлцүүлэг болов

Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн талаар саналаа хэлж, хуулийн төсөлд өөрчлөлт оруулан батлах хэрэгтэй гэдгийг оролцогчдын олонх нь хэлж байлаа.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилт” хэлэлцүүлэг болов
“Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилт” хэлэлцүүлэг болов. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилт” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж байнгын хорооны дарга Д.Батцогт үг хэллээ. Дараа нь хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл хуульд орж байгаа өөрчлөлтийн талаар танилцуулсан юм. Тухайлбал, хуулийн 19-р зүйлийн 5 дахь хэсэгт олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна гэж заажээ. Мөн хуулийн төслийг боловсруулахдаа Франц, Бельги зэрэг улс орнуудын туршлагыг судалсан тухай хууль санаачлагч танилцуулав. Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн талаар саналаа хэлж, хуулийн төсөлд өөрчлөлт оруулан батлах хэрэгтэй гэдгийг оролцогчдын олонх нь хэлж байлаа. Хэлэлцүүлэгт хэвлэл, мэдээллийн байгууллага, кино, урлагийн салбарт ажиллаж байгаа уран бүтээлчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож санал бодлоо солилцсон юм.

Хуваалцах