Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Соёлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Өвөрхангай аймгийн боловсролын байгууллагуудад 3-4 жил хуримтлагдсан 700-аад сая төгрөгийн өр үүсээд байсныг ирэх оны төсөвт суулгаж шийдвэрлэсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Соёлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн боловсролын байгууллагуудад 3-4 жил хуримтлагдсан 700-аад сая төгрөгийн өр үүсээд байсныг ирэх оны төсөвт суулгаж шийдвэрлэсэн байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь Өвөрхангай аймагт ажиллаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэр дундаа салбарт нь хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, тухайн орон нутгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар салбарынхаа төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын байшинг иж бүрэн засварлах шаардлагатай байгааг тус театрынхан салбарынхаа сайдад уламжиллаа. Үүнээс гадна тайзны гэрэлтүүлгүүд нь ажиллахгүй, техникийн аюулгүй байдал ч эрсдэлтэй болсон гэдгийг хэлсэн юм.

Харин салбарын сайд “Энэ оны улсын төсөв хүндхэн байгаа. Ирэх оны төсөвт урсгал засвар, шаардлагатай санхүүжилтийн асуудлыг тусгуулахаар ажиллана. Эцэг, эхийн нуруунд хүндхэн ачаа болдог сургалтын төлбөрийн зээл олгохоор төсөвт 90 тэрбум төгрөг суулгасан. Мөн энэ 4 жилийн хугацаанд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна. Та бүхний хүлээж байгаа Соёлын тухай хуулийг ч батлуулахаар ажиллаж байгаа” гэсэн хариултыг өглөө.

Мэдээллийн дэлгэрэнгүйг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах