Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Соёлын төвийн эрхлэгч сайн үйлсийн аян өрнүүлжээ

Ахмадын хорооны сангаас гаргасны учир нь тэрбээр сумынхаа ахмадын хорооны даргаар давхар ажилладаг юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёлын төвийн эрхлэгч сайн үйлсийн аян өрнүүлжээ
Соёлын төвийн эрхлэгч сайн үйлсийн аян өрнүүлжээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Өндөршил сумын Соёлын төвийн эрхлэгч Т.Мөнхцэцэг сумынхаа ахмадуудад сайн үйлсийн өрнүүлээд байна.

Тодруулбал, тэрбээр өнөө үед сэрэмжлүүлэгдээд буй короновирусний эсрэг сумынхаа 70-аас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй болон үргэлж сахиурт байгаа 36 иргэнд маск, гар ариутгагч, витамин олгоод байгаа аж.

Энэхүү зардлаа Т.Мөнхцэцэг ахмадын хорооны сангаас (260 мянган төгрөг) болон Соёлын төвийн орлогоосоо гаргаж байгаа гэнэ.

Ахмадын хорооны сангаас гаргасны учир нь тэрбээр сумынхаа ахмадын хорооны даргаар давхар ажилладаг юм байна.

Харин Соёлын төвийн эрхлэгчээр 36 жил тасралтгүй ажиллаж буй гэнэ.

Дээрх сайн үйлсийн аянд хамрагдсан иргэдийн хамгийн өндөр настай нь 91-тэй аж. Тэд маскны материалаа худалдан авч, гар аргаар оёсон агаад мөнгөн дүнд шилжүүлбэл, хүн тус бүр 8500 төгрөг болж байгаа юм байна.

Хуваалцах