“Соёлын өвд ээлтэй Улаанбаатар аян” үргэлжилж байна
Сүүлийн гурван жилийн хугацаанд түүх соёлын үл хөдлөх дурсгалт 50 газрыг тэмдэгжүүлж, соёлын биет бус өвийн тухай 10 баримтат киног олон нийтийн хүртээл болгосон байна.
Мэдээллийн алба

“Соёлын өвд ээлтэй Улаанбаатар аян” үргэлжилж байна. Аяны хүрээнд түүх соёлын үл хөдлөх дурсгалт 50 газрыг тэмдэгжүүлжээ. 2017 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд түүх соёлын үл хөдлөх дурсгалт 50 газрыг тэмдэгжүүлж, соёлын биет бус өвийн тухай 10 баримтат киног олон нийтийн хүртээл болгосон байна. Цаашид хийх ажлын талаар Нийслэлийн соёл урлагийн газрын Соёлын хэлтсийн соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн н.Гомбосүрэнгээс асуухад дараах хариултыг өглөө.
Mongolian National Radio · “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар аян” үргэлжилж байна
Мөн “Нийслэлийн нутаг дэвсгэр дэх түүх соёлын дурсгалын бүртгэл, судалгаа” төслийг ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуультай хамтран хэрэгжүүлж байна. Энэ төсөлийн хүрээнд шинээр археологийн дурсгал нээн илрүүлж газар зүйн мэдээллийн санд бүртгэснээр газар олголт болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой гэж мэргэжилтэн хэлж байна.


















