Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Соёлын өвийг хамгаалах тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ

"Соёлын өвийг хамгаалах тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Соёлын өвийг хамгаалах тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ
"Соёлын өвийг хамгаалах тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Соёлын өвийг хамгаалах тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хуулийн төсөлд соёлын өвийг бүртгэх, хамгаалах, судлах, сэргээн засварлах, үнэлэх, даатгалд хамруулах зэрэг харилцааг зохицуулахаар тусгасан байна. Мөн соёлын өвийн талаар төрийн байгууллагын эрх үүрэг, хариуцлагыг тогтоож, хамгаалалтын бүс, дэглэмийг тодорхой болгох, иргэдийн оролцоонд суурилсан хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх асуудлыг ч тусгажээ. Түүнчлэн ашигт малтмалын талбайд түүх, соёлын үл хөдлөх дурсгал, цогц өв байгаа тохиодолд тусгай зөвшөөрлийг цуцалдаг байх, палентологи, археологийн урьдчилсан хайгуул судалгаа хийлгэж зөвшөөрөл аваагүй тохиолдолд аж ахуйн үйл ажиллагаа явуулах газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох талаар ч хуулийн тодорхой зүйл заалт оруулсан байна. УИХ, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байнгын хороонд шилжүүллээ. Энэ хуулийг дагалдан 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг салбарын яам боловсруулаад байгаа юм.

Хуваалцах