Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийг дэмжив
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10:00 цагт 56.6 хувийн ирцтэй эхэллээ. Нэгдсэн хуралдаанаар эхлээд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10:00 цагт 56.6 хувийн ирцтэй эхэллээ. Нэгдсэн хуралдаанаар эхлээд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Энэ асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн гишүүн Д.Арвин, Д.Лүндээжанцан, С.Ганбаатар нар хуулидын төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Тухайлбал гишүүн Д.Лүндээжанцан хэлэлцүүлгийн дараагийн шатанд хуулийн төслийг бусад хууль тогтоомжтой сайн нийцүүлэхэд анхаарах нь зүйтэй гэсэн бол гишүүн С.Ганбаатар энэ хуулийг төслийг санаачлан боловсруулж оруулж ирсэнд талархалтай байна гээд цаашдаа соёлын биет бус өвийн тухайд байгаль-соёлын өв гэдэг утга санааг хамтад нь авч явах, нөгөө талаар төсөлд соёлын биет бус өвийн зүйл бага туссан байгааг анхаарууллаа.
Ингээд хуулиудын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 43 гишүүний 38 нь буюу 88.4 хувь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.


















