Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Соёлын өвийг хил дамнуулан худалдахын эсрэг хандлагыг төрүүлнэ

Уралдааны зорилго нь видео сурталчилгааны бүтээлээр дамжуулан олон нийтийн Монголын соёлын өвийг хадгалан хамгаалах, хууль бусаар хил дамнуулан худалдаалахын эсрэг сэргийлэх мэдлэг, дадал, хандлагыг нэмэгдүүлэх, сурталчлан таниулахад оршино.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёлын өвийг хил дамнуулан худалдахын эсрэг хандлагыг төрүүлнэ
Соёлын өвийг хил дамнуулан худалдахын эсрэг хандлагыг төрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, хууль бусаар хил дамнуулан худалдаалахаас сэргийлэх талаар ойлголт мэдлэг хүн амын дунд хангалтгүй байдаг бөгөөд энэ талаарх мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Монакогийн Засгийн газрын санхүүжилтээр “СОЁЛЫН ӨВИЙГ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАМНУУЛАН ХУДАЛДААЛАХЫН ЭСРЭГ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” төсөл хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд олон нийтийн анхаарал хандлагыг Монголын соёлын өвийг хууль бусаар хил дамнуулан худалдаалахтай тэмцэх сэдвээр шилдэг видео сурталчилгааны бүтээл болон видео сурталчилгааны зохиол (раскадровка) шалгаруулах уралдааныг зарлаж байна.

Уралдааны зорилго нь видео сурталчилгааны бүтээлээр дамжуулан олон нийтийн Монголын соёлын өвийг хадгалан хамгаалах, хууль бусаар хил дамнуулан худалдаалахын эсрэг сэргийлэх мэдлэг, дадал, хандлагыг нэмэгдүүлэх, сурталчлан таниулахад оршино.

Уралдааны сэдэв нь Монголын соёлын өвийг хадгалан хамгаалах, хууль бусаар хил дамнуулан худалдаалахын эсрэг сэргийлэх бөгөөд ирэх сарын 30-ныг хүртэл бүтээлийг хүлээн авах аж.

www.mcst.gov.mn, artfilm.mn

Хуваалцах