Соёлын яам нь 7 газар, 78 албан хаагчтай байхаар болов
Засгийн газрын долоодугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталлаа.
Мэдээллийн алба

Засгийн газрын долоодугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталлаа.
Батлагдсан бүтцээр 7 газар, нийт 78 албан хаагчийн орон тоотой байхаар төлөвлөсөн бөгөөд дараах газрууд байна.
Үүнд:
- Стратеги, бодлого төлөвлөлт,
- Төрийн захиргаа, удирдлага,
- Соёл гэгээрэл,
- Урлаг уран бүтээл,
- Соёлын өв,
- Санхүү хөрөнгө оруулалт,
- Хяналт шинжилгээ, дотоод аудит
Шинээр байгуулсан Соёлын яамны бүтэц, орон тоог батлахдаа Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тогтоомжид үндэслэн, дэлхийн чиг хандлага, соёлын салбарын бодит нөхцөл, үндэсний онцлогийг харгалзан төслийг боловсруулжээ.


















