Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Соёмботой ууланд гарсан галыг бүрэн унтраалаа

Дуудлагын дагуу НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Соёмботой ууланд гарсан галыг бүрэн унтраалаа
Соёмботой ууланд гарсан галыг бүрэн унтраалаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газарт 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 14:26 цагт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Соёмботой ууланд гал түймэр гарч байна гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид ажиллаж, 15:14 цагт бүрэн унтраалаагэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах