Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Союз МС-12” сансрын хөлөг Олон улсын сансрын станцад хүрлээ

Энэ үйл явдлыг “Роскосмос”-ын хуудсаар дамжуулан үзүүлсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Союз МС-12” сансрын хөлөг Олон улсын сансрын станцад хүрлээ
“Союз МС-12” сансрын хөлөг Олон улсын сансрын станцад хүрлээ. Зураг: МҮОНРТ

“Союз МС-12” сансрын хөлөг Олон улсын сансрын станцад хүрлээ. Энэ үйл явдлыг “Роскосмос”-ын хуудсаар дамжуулан үзүүлсэн байна. “Союз” хөлгөөр сансрын нисэгч Алексей Овчинин, Николас Хейг, мөн Кристина Кук нар Олон улсын сансрын станцад очжээ. Тэд задгай сансарт гарах бэлтгэл ажлаа хийж байна.

Багийн гишүүдтэй “Союз-ФГ” пуужин өчигдөр орой Байконур сансрын буудлаас хөөрсөн юм. Сансрын нисэгч Овчинин, Хейг нар өнгөрөгч 2018 оны 10 дугаар сард Олон улсын сансрын станцад хүрэх ёстой байсан билээ. Гэвч тухайн үед нислэгийн 123 дахь секундэд пуужингийн хоёр дахь шатлалын хөдөлгүүрт гэмтэл гарч, ослын буулт хийсэн юм.

Хуваалцах