Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Союз” сансрын хөлөг амжилттай газарджээ

ОХУ-ын “Союз” сансрын хөлөг Казахстаны нутаг дэвсгэрт амжилттай газардаад байна. Тус хөлгөөр АНУ болон ОХУ-ын нийт гурван сансрын нисгэгч эх дэлхийдээ эргэн ирж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Союз” сансрын хөлөг амжилттай газарджээ
“Союз” сансрын хөлөг амжилттай газарджээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ынСоюз” сансрын хөлөг Казахстаны нутаг дэвсгэрт амжилттай газардаад байна. Тус хөлгөөр АНУ болон ОХУ-ын нийт гурван сансрын нисгэгч эх дэлхийдээ эргэн ирж байна.

АНУ, ОХУ-ын сансрын нисгэгчийн суусан хөлөг пүрэв гарагт орон нутгийн цагаар өглөөний 7 цаг 54 минутад Казахстаны зүүн өмнөд зүгт орших Жезказган хотын ойролцоо газарджээ. Сансрын нисгэгчдийг эндээс Жезказган хот руу нисдэг тэргээр хүргэх юм. Үүний дараа сансрын нисгэгчид эх орон руугаа онгоцоор нисэх юм байна.

Тус багт НАСА-гийн нэг, Оросын "Роскосмос" компанийн хоёр нисгэгч багтжээ. Тэд олон улсын сансрын станц дээр 6 сарын турш байрлан ажилласны дараа ийнхүү эх дэлхийдээ эргэн ирээд байна. Тэднийг сансрын капсулаас гаргах багийхнийг коронавирусний шинжилгээнд урьдчилан хамруулжээ.

Хуваалцах