“SpaceX” компани 60 хиймэл дагуул сансарт гаргажээ
АНУ-ын “SpaceX” компани пүрэв гарагт "Старлинк" төслийн 60 хиймэл дагуулаа сансарт гаргасан тухай компанийн “твиттер” хуудсанд мэдээлсэн байна.
Мэдээллийн алба

АНУ-ын “SpaceX” компани пүрэв гарагт "Старлинк" төслийн 60 хиймэл дагуулаа сансарт гаргасан тухай компанийн “твиттер” хуудсанд мэдээлсэн байна.
Хиймэл дагуулууд тойрог замд гарсныхаа дараа алгуурхан бие биеэсээ салсан байна. Хиймэл дагуул бүхий “Фэлкон 9” зөөвөрлөгч пуужинг АНУ-ын Флорида мужийн Канаверал хошуун дахь агаарын цэргийн хүчний баазаас Улаанбаатарын цагаар 10:30 цагт хөөргөсөн байна.
“Старлинк” төслийг “SpaceX”-ийн тэргүүн Илон Маск 2015 онд дэлхий дахинаа интернэт дамжуулалтын сүлжээг хангах зорилгоор боловсруулсан юм. Энэ төслийн дагуу дэлхийн тойрог замд 11 мянга гаруй хиймэл дагуул гаргах зорилго тавьжээ.
Төслийн эхний шат буюу 800 хиймэл дагуулыг хөөргөхөд 1200 ажилтантай тус компанид 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж тооцоолсон байна. “SpaceX”-ийн тооцооллоор 11 мянган хиймэл дагуулыг гаргах, ашиглалтад оруулахад нийт 10 тэрбум ам.доллар хэрэгтэй гэжээ.


















