Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“SpaceX” компани анхны жуулчдаа сансарт илгээлээ

Америкийн сансар судлал, пуужин үйлдвэрлэлийн хувийн томоохон компани болох “SpaceX” компани “Фалкон-9” тээвэрлэгч пуужингийнхаа дэмжлэгтэйгээр

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“SpaceX” компани анхны жуулчдаа сансарт илгээлээ
“SpaceX” компани анхны жуулчдаа сансарт илгээлээ. Зураг: МҮОНРТ

Америкийн сансар судлал, пуужин үйлдвэрлэлийн хувийн томоохон компани болох “SpaceX” компани “Фалкон-9” тээвэрлэгч пуужингийнхаа дэмжлэгтэйгээр “КрюДрагон” сансрын хөлгөөрөө анхны жуулчдаа тээвэрлэн сансарт амжилттай илгээсэн байна. Пуужингийн хөөрөлтийн үйл явцыг компанийн цахим хуудсаар шууд дамжуулан олон нийтэд үзүүллээ.

Сансрын нисэгч бус энгийн иргэдийг тээвэрлэн сансарт аялуулах зорилготой энэхүү пуужингийн нислэгийг “Inspiration4” хөтөлбөрийн хүрээнд явуулсан байна. Фалкон-9 тээвэрлэгч пуужин АНУ-ын зүүн эргийн бүсийн орон нутгийн цагаар өчигдөр 20 цаг 2 минутын орчимд Флорида муж дахь Канавералын нислэгийн талбайгаас хөөрчээ.

Пуужин хөөрснөөс хойш 2 мин 40 секундийн дараагаар тээвэрлэгч пуужингийн эхний хэсэг салгагдсан байна. Салгагдсан тээвэрлэгч пуужин Атлантын далайд орших хөвөгч тавцан дээр өөрөө автомат жолоодлогын горимд газарджээ. Үүнээс 8 мин 15 секундийн дараагаар тээвэрлэгч пуужингийн хоёр дахь хэсгийн хөдөлгүүр унтарч, ойролцоогоор 3 минутын дараагаар сансрын хөлөг салгагдсан байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр сансрын аялал ойролцоогоор 3 өдөр үргэлжилж Атлантын далайд газардах аж. Нислэгийн үеэр сансрын хөлөг дэлхийн тойрог замд хүрч 575 км өндөр хүрэх юм. Энэ нь дэлхийгээс 420 км-ийн өндөр байрлах олон улсын сансрын станцаас өндөрт хүрч очно гэсэн үг юм.

Сансрын аяллын хөлгийн багт хүүхдийн эмнэлгийн 29 настай эмч Мемфис ХейлимАрсено, Геологийн профессор, 51 настай СайенПроктор, ЛокхийдМартин корпорацын нислэгийн ажилтан 41 настай Кристофер Семброски болон Америкийн тэрбумтан 38 настай ЖаредАйзекман нарын 4 хүн багтжээ. "SpaceX" компани ирээдүйд дан ганц сансрын аялал жуулчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна 2024 он гэхэд жуулчдыг олон улсын сансрын станцад аялуулах хөтөлбөрийг ч хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм байна.

Хуваалцах