Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Spirit of ballet” олон улсын өсвөрийн балетчдийн гала тоглолт өнөөдөр болно

Тус арга хэмжээ нь Монгол, ОХУ, БНСУ-ын өсвөрийн балетчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн, хамтран туршлага солилцох зэрэг ач холбогдолтой юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Spirit of ballet” олон улсын өсвөрийн балетчдийн гала тоглолт өнөөдөр болно
"Spirit of ballet” олон улсын өсвөрийн балетчдийн гала тоглолт өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

"Spirit of ballet” олон улсын өсвөрийн балетчдийн гала тоглолт өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа болно.

Уг тоглолтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Сонгодог урлаг-III” хөтөлбөрийн хүрээнд дуурийн театр, Монголын балетын холбоотой хамтран зохион байгуулах аж.

Тус арга хэмжээ нь Монгол, ОХУ, БНСУ-ын өсвөрийн балетчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн, хамтран туршлага солилцох зэрэг ач холбогдолтой юм.

“Сонгодог урлаг-III” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Буриад Улс, БНСУ-ын өсвөрийн балетчид, Монголын Улсын Консерватори, Монголын үндэсний балетын сургууль, Сильфида, “G-river, Khongor's ballet” зэрэг балетын студийн өсвөрийн балетчид оролцох аж.

Хуваалцах