“Спирт үү, спорт уу” давалгаа Дорноговь аймагт үргэлжиллээ
Монголын Залуучуудын Холбоо “Спирт үү, Спорт уу” аянаа орон даяар давалгаалуулж чаджээ. Учир нь өнөөдөр залуу хүн бүрийн амнаас спиртийг биш спортыг сонгоцгооё гэсэн уриа гарах болсон байна.
Мэдээллийн алба


Монголын Залуучуудын Холбоо “Спирт үү, Спорт уу” аянаа орон даяар давалгаалуулж чаджээ. Учир нь өнөөдөр залуу хүн бүрийн амнаас спиртийг биш спортыг сонгоцгооё гэсэн уриа гарах болсон байна. Хөлбөмбөгийн үеэр ч спирт үү, спорт уу давалгаа Хөлбөмбөг далим биш уриатайгаар үргэлжилж байгааг мэдэж байгаа байх. МЗХ 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил залуус их спорт дор нэгдсэн жил болж өнгөрөх нь бололтой. Орон нутаг дахь давалгаа Дорноговь аймагт үргэлжилж байна.
Тус аймгийн Залуучуудын холбооноос "Спирт үү, Спорт уу" аяны хүрээнд зохион байгуулагдах ажлын төлөвлөгөөний дагуу зургаадугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Гурван баян төв”-д байрлах “Slap” билльярд клубт аймгийн аварга шалгаруулах пүүл билльярдын тэмцээнийг амжилттай байгуулсан байна. Тэмцээнд 12 баг тойргийн журмаар өрсөлдөж Шилжин явах цомын эзнээр Хөвсгөл сумын баг тамирчид тодорч, 2, 3-р байрт Алтанширээ, Мандах сумын баг тамирчид шалгарчээ. Тэмцээний "Шилдэг тоглогч"-оор Хөвсгөл сумын тамирчин А.Мөнх-Алдар, "Ур чадвартай тамирчин"-аар Сайншанд сумын тамирчин Э.Доржнамжим нар тодорчээ. Цаашид Аймгийн Залуучуудын холбоо баг тамирчид, үзэгчдийн хүсэлтээр "Шилжин явах цом"-ын төлөө тэмцээнийг улирал бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.



















