Спорт холбоодын удирдлагууд ширээний теннисээр шилдгүүдээ шалгаруулав
МҮОХ-ноос спорт холбоодын удирдлагуудын дунд ширээний теннисний нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа.
Мэдээллийн алба

МҮОХ-ноос спорт холбоодын удирдлагуудын дунд ширээний теннисний нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа. Ширээний теннисний “Нийслэл” клуб дээр явагдсан энэхүү тэмцээнд 26 спорт холбооны төлөөлөл 45 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөв.
Ийн тэмцээний дүн гарахад:
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд
Б.Жаргалсайхан /Монголын үндэсний харваачдын холбоо/
Ч.Наранбаатар /МҮОХ/
Э.Энхмөнх /Монголын софт теннисний холбоо/
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд
Ц.Цэнд-Аюуш /МҮОХ/
О.Гүндэгмаа /Монголын буудлагын холбоо/
Х.Батхишиг /Монголын самбо бөхийн холбоо/ нар шалгарлаа.
Тус тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа ажиллав.



















