Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Спорт урлаг цогцолборын үйл ажиллагааг зогсоолоо

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Шинэ Коронавирусний халдвар болон томуу, томуу төст өвчнөөс хүн амыг урьдчилан сэргийлэх, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамж, Нийслэлийн мэргэжлийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Спорт урлаг цогцолборын үйл ажиллагааг зогсоолоо
Спорт урлаг цогцолборын үйл ажиллагааг зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Шинэ Коронавирусний халдвар болон томуу, томуу төст өвчнөөс хүн амыг урьдчилан сэргийлэх, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/773 тоот мэдэгдлийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор ажиллалаа. Тус ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 1-31а-д байрлах Ханчандмань урлаг спортын цогцолборт 2020 оны 02 дугаар сарын 29-ны өдөр хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус спорт цогцолборын заалыг түрээслэгч иргэн Л.Бат-Орших нь хүмүүсээс төлбөр авч нууцаар үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлэн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа нартай хамтран зөрчлийг таслан зогсоож, эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ноогдууллаа.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах