Спортын 15 холбооны нэгдсэн УАШТ үргэлжилж байна
Монголын спортын корпорациас зохион байгуулж буй энэ удаагийн нэгдсэн тэмцээнд дараах холбоод нэгджээ.
Мэдээллийн алба

Монголын спортын 15 холбооны нэгдсэн УАШТ "Мөсөн өргөө-Степпе арена"-д болж байна.
Монголын спортын корпорациас зохион байгуулж буй энэ удаагийн нэгдсэн тэмцээнд дараах холбоод нэгджээ.

УАШТ-ий эхний өдөр буюу өнөөдөр/2021.01.08/ шатар, хүндийн өргөлтийн тэмцээнүүд эхэлж байгаагаас гадна 19:30 цагаас "Мөсөн өргөө-Степпе арена"-д тэмцээний нээлтийн арга хэмжээ болно. Монголын спортын корпорациас уламжлалт шагайн харвааг олимпийн хөтөлбөрт оруулах боломжтой гэж үзэж байгаа байгаа бөгөөд үүнийхээ хүрээнд тус спортын анхдугаар тэмцээнийг ганцаарчилсан, багийн, холимог багийн, пара төрлөөр тус бүр эрэгтэй, эмэгтэй ангилалд зохион байгуулж байна.


















