Спортын гимнастикийн үндэсний шигшээ багтай боллоо
дасгалжуулагчаар олон улсын хэмжээний мастер Д.Оюунтуяа, тамирчнаар спортын дэд мастер Д.Энхтүвшин, бэлтгэл хангагчаар спортын дэд мастер Э.Өсөхбаяр нар сонгогджээ
Мэдээллийн алба

Монголд гимнастикийн спорт үүсч хөгжсөний 99 жил, уран сайхны гимнастикийн спорт үүсч хөгжсөний 49 жил, Монголын гимнастикийн холбоо байгуулагдсаны 59 жилийн ойн босгон дээр уран сайхны гимнастикийн үндэсний шигшээ баг байгуулагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнээс гадна Монгол Улсад орчин үеийн хэрэглэлийн гимнастик хөгжсөний 60 жилийн ойн босгон дээр спортын гимнастикийн үндэсний шигшээ багтай боллоо. Манай улсад хамгийн сүүлд 2015 онд спортын гимнастикийн үндэсний шигшээ баг хичээллэж байсан.
Тэгвэл таван жил завсарласан уг багийн дасгалжуулагчаар олон улсын хэмжээний мастер Д.Оюунтуяа, тамирчнаар спортын дэд мастер Д.Энхтүвшин, бэлтгэл хангагчаар спортын дэд мастер Э.Өсөхбаяр нар сонгогджээ.


















