Спортын мастер Б.Амарзаяа олимпын эрхийн төлөө өрсөлдөж байна
Ази, Номхон далайн орнуудын туялзуур сэлэмний тамирчдын дунд зохиогдох “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхийн төлөөх тэмцээн өчигдөр болон өнөөдөр Узбекистан улсын Ташкент хотноо болж байна.
Мэдээллийн алба

Ази, Номхон далайн орнуудын туялзуур сэлэмний тамирчдын дунд зохиогдох “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхийн төлөөх тэмцээн өчигдөр болон өнөөдөр Узбекистан улсын Ташкент хотноо болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас спортын мастер Б.Амарзаяа өрсөлдөж байгаа юм.
Ташрамд дуулгахад, “Токио-2020” олимпын наадмын туялзуур сэлэмний ганцаарчилсан гурван төрөл тус бүрт 34, нийт 102 тамирчин өрсөлдөнө. Мөн багийн төрөлд шилдэг 8 баг оролцох юм. Тэгвэл Америк, Ази, Европ, Африк тивд олимпод оролцох эрхийн сүүлийн тулаанууд зэрэг явагдаж байна.


















