Спортын оны шилдэг сэтгүүлчид тодорлоо
Спортын сэтгүүлчдийн шинэ жилийн баяр болж, оны шилдгээ тодрууллаа.
Мэдээллийн алба

Спортын сэтгүүлчдийн шинэ жилийн баяр болж, оны шилдгээ тодрууллаа. 2014 оны шилдэг сэтгүүлчээр www.bukh.mnвэбсайтын фото сэтгүүлч Ч.Ганбат, ETV телевизийн спортын сэтгүүлч Т.Ганзул нар тодорч тус бүр хагас сая төгрөгийн шагналаа гардлаа. Ч.Ганбатын "Сочи-2014" цагаан олимпийн наадам, "Инчон-2014" Азийн зуны спортын наадмуудыг сурвалжилж, тухай бүрт нь үзэсгэлэнгээ гаргаж олон нийтийн хүртээл болгосон төдийгүй Монгол орны хилийн дагуу долоон сар гаруй үргэлжилсэн “Морьтон Монгол” төслийг амжилттай зохион байгуулсан юм. Харин ETV телевизийн захирлаар саяхнаас дэвшин ажиллаж буй Т.Ганзул сэтгүүлч хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах “FIFA 2014 World Cup” төслийг удирдаж, спортын бусад олон төрлийн тэмцээнийг Монголын үзэгчдэд хүргэсэн тул ийнхүү Оны шилдгээр тодорчээ.
Мөн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, спортын ахмад сэтгүүлч Р.Чулууны нэрэмжит шагналыг гардуулсан юм. УИХ-ын гишүүн, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Баттулгын санаачилж санхүүжүүлсэн энэ шагналын анхны эзнээр ETV телевизийн сэтгүүлч тайлбарлагч С.Шижирбат, мэдээллийнwww.gogo.mnвэбсайтын сэтгүүлч У.Бадамцэцэг, “Таван цагариг” сонины фото сэтгүүлч Э.Харцага нар шалгарлаа.


















