Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Спортын шилдгүүдийг тодруулахад 100 сэтгүүлч оролцлоо

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо пүрэв гарагт 2013 оны спортын шилдгүүдийг тодруулах санал асуулгад 100 гаруй сэтгүүлч оролцжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Спортын шилдгүүдийг тодруулахад 100 сэтгүүлч оролцлоо
Спортын шилдгүүдийг тодруулахад 100 сэтгүүлч оролцлоо. Зураг: МҮОНРТ

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо Пүрэв гарагт 2013 оны спортын шилдгүүдийг тодруулах санал асуулгад 100 гаруй сэтгүүлч оролцжээ. Олон улсын жишгийн дагуу тухайн жилийн шилдэг тамирчдыг 1996 оноос манай улсад спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулах болсон.

Улмаар Монголын үндэсний олимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/ 2001 оноос оны шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно” наадмыг хамтран зохион байгуулж, тодорсон шилдэг тамирчин, дасгалжуулагч, багийг нэрлэж, амжилт, ололтыг нь алдаршуулан ард түмэндээ таниулдаг болсон.

2013 оны спортын шилдгүүдийг тодруулах санал асуулгад МССХ-ны санал өгөх эрх бүхий сэтгүүлчид энэ жилийн шилдгийн шилдэг тамирчин, дасгалжуулагч, багийн төлөө саналаа өгсөн талаар мэдээлэх хэвлэлийн бага хурлыг 12 дугаар сарын 19-нд “Bluemon center”-т зохион байгууулахаар болжээ.

Харин спортын шилдгүүдэд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 23-нд болох юм.

Хуваалцах