Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Spotlight Asia” арга хэмжээнд Монгол Улс оролцов

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Америкийн байгалийн түүхийн музейд хоёрдугаар сарын 21-нд зохион байгуулагдсан “Spotlight Asia” арга хэмжээнд оролцож, нээлтийн үг хэлэв.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Spotlight Asia” арга хэмжээнд Монгол Улс оролцов
“Spotlight Asia” арга хэмжээнд Монгол Улс оролцов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Америкийн байгалийн түүхийн музейд хоёрдугаар сарын 21-нд зохион байгуулагдсан “Spotlight Asia” арга хэмжээнд оролцож, нээлтийн үг хэлэв.

Тус музейгээс хоёр дахь жилдээ зохион байгуулж буй арга хэмжээг өнөө жил бичин жилтэй холбогдуулан зохион байгуулсан бөгөөд Япон, БНСУ, Вьетнам, Монгол Улс зэрэг улс оролцон бичин жилтэй холбоотой урлагийн тоглолт, уламжлалт зан заншлаа таниулан сурталчлав.

Энэхүү арга хэмжээнд Нью-Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг “Монголын холбоос” төрийн бус байгууллага хоёр жилдээ оролцож, "Эвтэй дөрвөн амьтан" үлгэрээр сэдэвчилсэн зургийг хүүхдүүдээр будуулах, шагай хаях, 12 жилийн тухай бичлэг үзүүлэх, монгол гэрийг танилцуулах зэргээр монгол уламжлалт зан заншлыг сурталчиллаа гэж Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас мэдээллээ.

Хуваалцах