Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Сrew dragon” сансрын хөлөг амжилттай газардлаа

Сансар судлал, пуужин үйлдвэрлэлийн Америкийн томоохон хувийн компани болох “SpaceX ” компани сансрын анхны жуулчдаа задгай сансарт

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сrew dragon” сансрын хөлөг амжилттай газардлаа
“Сrew dragon” сансрын хөлөг амжилттай газардлаа. Зураг: МҮОНРТ

Сансар судлал, пуужин үйлдвэрлэлийн Америкийн томоохон хувийн компани болох “SpaceX ” компани сансрын анхны жуулчдаа задгай сансарт илгээгээд байгаа. Тэгвэл сансрын анхны жуулчдыг тээвэрлэсэн “Crew Dragon” сансрын хөлөг амжилттай газардсан байна.

Ийнхүү сансрын нисэгчид бус харин энгийн иргэдийг задгай сансарт аялуулсан анхны аялал амжилттай болсныг тус компанийн талаас мэдээллээ. "Crew Dragon" сансрын хөлөг Флорид мужийн эргийн бүсэд Атлантын далайд газардсан байна. Тэдгээр аялагчид задгай сансарт дэлхийгээс 590 км-ийн өндөрт гарсан юм. Харин дэлхийн тойрог замд орших олон улсын сансрын станц дэлхийгээс 420 км-ийн өндөрт оршдог юм. Тэд сансарт 3 өдөр аялах хугацаандаа шинжлэх ухааны судалгааны ажлыг явуулсан аж.

Сансрын хөлгийн багийн бүрэлдэхүүнд Мемфисийн хүүхдийн эмнэлгийн залуухан эмч ХейлиАрсено, Геологийн профессор СайенПроктор, ЛокхийдМартин корпорацын сансар судлалын ажилтан Кристофер Семброски болон Америкийн тэрбумтан ЖаредАйзекмэн нар багтжээ.

Тэрбумтан ЖаредАйзекмэн нь 4 хүний сансрын аяллын зардлыг дангаараа даасан гэж мэдээлж байгаа юм.

Хуваалцах