Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ССАЖ-ын яамнаас МҮОНР-ийн архивын үйл ажиллагаатай танилцав

Тус яамны ажилтнууд МҮОНР-ийн архив өгөгдлийн сан хөмрөгтэй ирж биечлэн танилцсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ССАЖ-ын яамнаас МҮОНР-ийн архивын үйл ажиллагаатай танилцав
ССАЖ-ын яамнаас МҮОНР-ийн архивын үйл ажиллагаатай танилцав. Зураг: МҮОНРТ

Тус яамны ажилтнууд МҮОНР-ийн архив өгөгдлийн сан хөмрөгтэй ирж биечлэн танилцсан байна. МҮОНР анх 1934 онд үүсэн байгуулагдсанаас эхлэн бичигдсэн түүхт 80 жилийн хугацаанд буй болгож хадгалсан соёлын баримтат болон биет бус өв сан нь хосгүй үнэт архив мөн бөгөөд Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу ССАЖ-ын яамнаас энэхүү архивт байгаа материалд тооллого явуулж бүртгэлд авах болсноо МҮОНР-ийн удирдлагад албан ёсоор мэдэгдсэн байна. Олон нийтийн радиогийн архивын сан хөмрөгт 1930-аад оноос үе үеийнхний ярилцлага, дурсамж, драм, дуурь, дуу хөгжим, туульс, үлгэр домог, нам, төр засгийн их бага бүгд хурлууд, ардын хувьсгал, ардчилсан хувьсгалын түүхэн үйл явдлууд, 1937 оны их хэлмэгдэл, 1960-аад оны үеийн улс төрийн хилс хэрэгтэй холбоотой зарим эх сурвалжууд, 1939, 1945 оны дайны үеийн архив, ахмад үеийнхний захиас сургамж, дахин хэзээ ч бий болохгүй тийм оюуны баримтат болон биет бус өв сан тэр чигээрээ хадгалагдаж байгаа гэдгийг тус архивын ажилтнууд ССАЖ-ын яамны ажлын хэсгийнхэнд онцлосон байна.

Хуваалцах