Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Стадионы эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө бүртгэн авах тухай” А/166 дугаар захирамж гаргажээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Стадионы эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа
Стадионы эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө бүртгэн авах тухай” А/166 дугаар захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Доржийн гудамжинд байрлах ашиглалтгүй байгаа стадионы эд хөрөнгийг нийт 8 сая 785 мянган төгрөгийн бүртгэлийн үнээр данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцаж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭХ ЭД ХӨРӨНГИЙН
ЖАГСААЛТ

№ Барилгын нэр Ашиглалтад орсон он Тоо хэмжээ Нэгжийн үнэлгээ, төг Бүртгэлд тусгах үнэ, төг 1 Харуулын байр 1970 6 м2 101 870 916 829 2 Сараалжин төмөр хашаа, 2х3, 119 ш 1970 476 м2 4 796 2 283 023 3 Бетон хашаа 2х2, 65 ш 1970 260 м2 4 928 1 281 151 4 Төмөр хаалга 1970 1 ш 200 000 200 000 5 Гэрлийн цамхаг 1970 4 ш 1 000 000 4 000 000 6 Мод /улиас, бургас/ 1970 52 ш 2 000 104 000 ДҮН 8 785 003

Хуваалцах