Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Стамбул дахь Саудын Арабын консулын газрын байранд нэгжлэг хийнэ

Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги учир битүүлгээр алга болсонтой холбогдуулан Стамбул дах Саудын Арабын ерөнхий консулын газрын байранд нэгжлэг хийх ажлын хэсгийг томилжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Стамбул дахь Саудын Арабын консулын газрын байранд нэгжлэг хийнэ
Стамбул дахь Саудын Арабын консулын газрын байранд нэгжлэг хийнэ. Зураг: МҮОНРТ

Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги учир битүүлгээр алга болсонтой холбогдуулан Стамбул дах Саудын Арабын ерөнхий консулын газрын байранд нэгжлэг хийх ажлын хэсгийг томилжээ. Туркийн хэвлэлүүдэд мэдээлснээр, тус ажлын хэсгийг Туркийн ерөнхий прокурорын орлогч ахалж байна. Мөрдлөг шалгалтыг хэзээ хаана явуулахыг одоогоор зарлаагүй байгаа.

10 дугаар сарын 2-нд Саудын Арабын ерөнхий консулын газар руу орсноосоо хойш сураг тасарсан Хашогги сэтгүүлчийн алга болсон нөхцөл байдлыг тодруулахын тулд Туркийн цагдаа нар гадна хяналтын 150 камерын бичлэг шалгаж байгаа тухай өмнө нь мэдээлсэн. Тэр дунд тус дипломат төлөөлөгчийн газрын байр руу харсан хоёр л төхөөрөмж байжээ.

Гэвч алга болсон сэтгүүлч тухайн консулын газраас гарч байгаа бичлэг олдоогүй байна. Түүний сацуу Саудын Арабын талаас ерөнхий консулын газартаа нэгжлэг хийлгэхээр Туркийн эрх баригчдын төлөөлөгчдийг өчигдөр урьжээ. Уг урилгыг дипломат ноот бичиг хэлбэрээр хүргүүлсэн байна. Одоогийн байдлаар Стамбул хот дахь Саудын Арабын дипломат төлөөлөгчийн газрын ойр орчмыг бүслэн хаасан хэвээр, тус байр руу орох бүх орцыг хаасан төмөр хаалт байрлуулжээ.

Мөн Туркийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд харуулд гарч байна. 59 настай Жамаль Хашогги Саудын Арабын эрх баригчид, тэр дундаа ерөнхий сайдын орлогч, батлан хамгаалахын сайдын алба хашиж байгаа үе залгамжилсан хунтайжМохаммадбинСалманы бодлогыг хамгийн идэвхтэй шүүмжлэгчдийн нэг гэдгээрээ алдартай нэгэн.

Хуваалцах