Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Стандарт” банк 140 сая долларын өрөө нэхэж байна

Өмнөд Африкийн “Стандарт” банк Монгол Улсын Засгийн газраас 140 сая гаруй ам.доллар нэхэмжилсэн албан тоот илгээсэн байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Стандарт” банк 140 сая долларын өрөө нэхэж байна
“Стандарт” банк 140 сая долларын өрөө нэхэж байна. Зураг: МҮОНРТ

Өмнөд Африкийн “Стандарт” банк Монгол Улсын Засгийн газраас 140 сая гаруй ам.доллар нэхэмжилсэн албан тоот илгээсэн байна. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн мэдээлснээр “ТӨХ болон Хууль зүйн яамнаас хамтарсан ажлын хэсэг гарч, “Эрдэнэт” үйлдвэрийн зээлийн асуудлыг нягтлахаар болсон юм. Гэвч асуудал хүндэрч, ТӨХ-ны мэдлээс гарсан тул Хууль зүйн яамны зүгээс уг асуудлыг Засгийн газарт тавьж хэлэлцүүлэхээр болжээ.

Өнгөрсөн сард уг нэхэмжлэх бичиг ирсэн бөгөөд Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан 109.9 сая ам.доллар зээлэхдээ хуурамч гарын үсэг үйлдсэн гэж мэдүүлж байгаа аж. Гэсэн хэдий ч “Эрдэнэт” үйлдвэрийн хуучин удирдлагууд “Стандарт” банкнаас 160 сая ам.долларын шууд зээлийн гэрээ байгуулсан тухай баримт байгаа талаар дэлгэсэн байна. Тус баримтыг үндэслэн манай Засгийн газрыг “Стандарт” банкныхан Арбитрийн шүүхэд хандах боломжтой юм.

Түлхүүр үг:“Стандарт” банк манай ЗГ-аас 140 сая долларын өрөө нэхжээ
Хуваалцах