Стандарт бус хийцтэй зуух хэрэглэхгүй байхыг зөвлөв
Иймд иргэд, аж ахуйн нэгжийг гар аргаар хийгдсэн, стандартын бус зуух, халаалтын төхөөрөмжийг хэрэглэхгүй байхыг зөвлөжээ.
Мэдээллийн алба

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр "Гачуурт" тосгонд "Монгол шилтгээн" цогцолборын гол барилгын гадна бохир усны шугамын мөсийг гэсгээх зорилгоор ашиглаж байсан уур үүсгэх зориулалттай бага чадлын зуух дэлбэрчээ. Энэ зуух нь ямар нэгэн гарал үүслийн баримт бичиг, пайз байхгүй, гар аргаар хийсэн зуух бөгөөд аваарын хавхлаг суурилуулаагүйгээс дэлбэрч зуухны их бие халах гадаргуу задарсан байна.
Иймд иргэд, аж ахуйн нэгжийг гар аргаар хийгдсэн, стандартын бус зуух, халаалтын төхөөрөмжийг хэрэглэхгүй байхыг зөвлөжээ.


















