Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Стандарт, хэмжил зүйн газар МҮОНРТ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн з

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Стандарт, хэмжил зүйн газар МҮОНРТ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Стандарт, хэмжил зүйн газар МҮОНРТ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн захирал А.Бүрэнбаатар нар өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үзэглэлээ.

Энэхүү санамж бичигт талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан байна. Тодруулбал, Стандартчилал, хэмжил зүйн чиглэлээр олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд талууд салбар дундын хамтарсан ажлыг эрчимжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбогдох судалгааны мэдээ, мэдээлэл, материал солилцох зэрэг ажлыг эрчимжүүлэхээр хамтран ажиллах юм.

Хуваалцах