Стандарт, хэмжил зүйн газрынхан спортоор өрсөлдөв
Тэмцээн хэмжил зүйн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн дунд болсон агаад энэ удаа сагс (14 баг) болон гар бөмбөгийн (11 баг) тэмцээний дүнг танилцуулья.
Мэдээллийн алба

Дэлхийн хэмжил зүйн өдөр жил бүрийн тавдугаар сарын 20-нд зохион байгууллагддаг бөгөөд үүнийг угтаж, Стандарт, хэмжил зүйн газраас сагс, гар болон хөлбөмбөгийн тэмцээн боллоо.
Тэмцээн хэмжил зүйн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн дунд болсон агаад энэ удаа сагс (14 баг) болон гар бөмбөгийн (11 баг) тэмцээний дүнг танилцуулья.
Сагсан бөмбөгийн төрөлд нэгдүгээр байр “Икон” ХХК, хоёр, гуравдугаар байрт “НИК” ХК, “Улаанбаатар такси” ХХК шалгарлаа.
Гар бөмбөгийн төрөлд “НИК” ХХК тэргүүлж, удаах байруудыг “Энержи тех прогресс” ХХК, “Эндлесс энержи” ХХК баг эзлэв.


















