Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Стандарт мөрдөж буй эсэхэд хяналт шалгалт хийж байна

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Хотын стандартын баримт бичгийг мөрдүүлэх тухай” А/456 дугаар захирамжаар батлагдсан хотын стандартын 14 баримт бичгийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хот тохижилт, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээ

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Стандарт мөрдөж буй эсэхэд хяналт шалгалт хийж байна
Стандарт мөрдөж буй эсэхэд хяналт шалгалт хийж байна. Зураг: МҮОНРТ

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Хотын стандартын баримт бичгийг мөрдүүлэх тухай” А/456 дугаар захирамжаар батлагдсан хотын стандартын 14 баримт бичгийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хот тохижилт, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний явцад газар дээр нь үзлэг, шалгалт зохион байгуулан гүйцэтгэгч байгууллагуудад зохих зөвлөмж өгч ажиллаж байна.

2020 оны 05 дугаар сарын 14-ний үзлэг, шалгалтыг төвийн 6 дүүргийн 24 хороонд ХСОАБХЗГ-ын 14 албан хаагчид 26 байршил дээр очиж ажиллан Хан-Уул дүүргийн барилга угсралт, Баянзүрх дүүргийн хүүхдийн тоглоомын талбай болон явган хүний зам талбайн тохижилтын ажлуудад тус тус алдаа зөрчил 6 газарт илрүүлэн шаардлага хангах талаар зөвлөгөө өгч 3 гүйцэтгэгчид мэдэгдэл хуудас хүргүүлсэн байна.

Хуваалцах