Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Starbucks 8 мянган кафегаа түр хаажээ

Алдарт Старбакс сүлжээнийхэн Америкийн нутаг дэвсгэр дэх бүх 8 мянган салбар кафегаа өчигдөр түр хугацаагаар хаасан байна. энэ нь тус компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн сөргөлдөөн нэгэн сүлжээ кафед нь гарсны дараа авч буй арга хэмжээ юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Starbucks 8 мянган кафегаа түр хаажээ
Starbucks 8 мянган кафегаа түр хаажээ. Зураг: МҮОНРТ

Алдарт Старбакс сүлжээнийхэн Америкийн нутаг дэвсгэр дэх бүх 8 мянган салбар кафегаа өчигдөр түр хугацаагаар хаасан байна. энэ нь тус компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн сөргөлдөөн нэгэн сүлжээ кафед нь гарсны дараа авч буй арга хэмжээ юм байна.

Бүр тодруулбал Старбакс бүх ажилтнууддаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг зогсч, үйлчлүүлэгчидтэйгээ эелдэг найрсаг харьцаж, тэвчээртэй байхыг зааж сургаж байгаа юм байна. Ийм сургалт зөвлөгөөтэй холбоотойгоор өчигдөр орон нутгийн цагаар 14 цагт бүх салбараа хаасан байна. энэ сургалтын үеэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гэж юу болох, ямар хэлбэрээр илэрдэг, хэрхэн тэмцдэгийг харуулах бичлэгүүдийг үзүүлсэн байна. Ийм нийт ажилтнуудыг хамарсан сургуулилт явуулах болсон нь өнгөрсөн 4 сарын 12 ндФиладельфигийн нэг салбарт гарсан хэрэгтэй холбоотой.

Энд өнгөт арьст 2 бүсгүйд худалдан авалт хийгээгүй тул ариун цэврийн өрөөнд орохыг нь зөвшөөрөөгүй байна. Үүнй дараахан өнгөт арьст өөр 2 залуу бас л худалдан авалт хийгээгүй ширээ эзлээд байсан учир цагдаа нарыг дуудаж баривчлуулсан байна. Үүнээс болж арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй хэмээн Старбаксийнхнийг эрс шүүмжилж эхэлсэн. Компанийн удирдлага ч хохирсон энэ хүмүүстэй уулзалт уучлалт гуйхад хүрсэн юм.

Америкийнтаймсэтгүүлийнхэн өчигдөр 4 цагийн турш Старбаксийнхан салбаруудынхаа хаалгыг барьснаас болж 9 орчим сая долларын орлогоо алдаж болохыг тооцоолсон. Байна. Старбакс 1971 онд үүсэн байгуулагдсан. Дэлхийн 75 улс оронд нийт 26 мянган салбартай юм.

Хуваалцах