Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

“Статистик-хэрэглээ” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа

Дэлхийн статистикийн өдрийг тохиолдуулан албан ёсны статистик тоон мэдээллийг танилцуулах, түүний ашиглалт хэрэглээг дээшлүүлэх, тухайн жилийн томоохон ажлуудыг танилцуулах зорилгоор “Статистик-хэрэглээ” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Статистик-хэрэглээ” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа
“Статистик-хэрэглээ” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Дэлхийн статистикийн өдрийг тохиолдуулан албан ёсны статистик тоон мэдээллийг танилцуулах, түүний ашиглалт хэрэглээг дээшлүүлэх, тухайн жилийн томоохон ажлуудыг танилцуулах зорилгоор “Статистик-хэрэглээ” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг сургалтад Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын албан хаагчид оролцсон.

Энэ удаагийн сургалтаар ҮСХ-ны голлох ажлууд болох 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогын үр дүн, Эдийн засгийн статистик, ААН-ийн үйл ажиллагаа болон Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй Корона вирусний нөлөөлөл, Статистик тоон мэдээллийг хэрхэн авах тухай болон бусад сэдвийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.Эх сурвалж: ҮСХ

Хуваалцах