Статистикийн байгууллагын 90 жилийн ой тохиож байна
Монгол Улсад статистикийн байгууллага үүсч хөгжөөд 90 жил болж байна. Энэ хугацаанд олон улсын нийтлэг стандартуудыг үндэсний онцлогт тохируулан нэвтрүүлэх талаар нэлээд ажил амжилттай хийгджээ.
Мэдээллийн алба

Монгол Улсад статистикийн байгууллага үүсч хөгжөөд 90 жил болж байна. Энэ хугацаанд олон улсын нийтлэг стандартуудыг үндэсний онцлогт тохируулан нэвтрүүлэх талаар нэлээд ажил амжилттай хийгджээ.
Статистикийн мэдээллийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдсээр байгаа өнөө үед хэрэглэгчдийг статистикийн үзүүлэлтийн талаарх нэгдсэн ойлголт, арга зүйгээр хангах нь зайлшгүй хийгдэх ажил юм.
Энэ зорилгыг хангах үүднээс НҮБ-ын Нийгэм, эдийн засгийн комисс, Статистикийн хороо, НҮБ-ын Статистикийн хэлтэс, НҮБ-ын Европын эдийн засгийн хороо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын валютын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын эрчим хүчний агентлаг, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын холбооны Евростат, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас гаргасан нэр томьёоны тайлбар толь, гарын авлага, ойлголт, тодорхойлолт зэрэг олон улсын түвшний эх сурвалжуудыг ашиглан Үндэсний Статистикийн хорооноос статистикийн нэр томьёоны англи-монгол тайлбар толийг бэлтгэлээ.
Нийслэлийн Статистикийн газраас энэхүү статистикийн нэр томьёоны англи-монгол тайлбар толийг хэрэглэгчдэд ашиглахад хялбар, үнэ төлбөргүй түгээхийн тулд цахим хэлбэрт шилжүүлээд байна.


















