“Статистикийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх арга зүй” сэдэвт сургалт болж байна
Үндэсний статистикийн хороо, Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Үндэсний статистикийн хороо, Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулж байна.
Тус сургалтаар нээлттэй тоон мэдээллийг нэгтгэж дүгнэх, дүн шинжилгээ хийх энгийн аргууд, ДНБ-ий тооцоо, түүний үр дүнг нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлттэй уялдуулж үзэх, Хүн амын амьжиргааны статистик үзүүлэлтийн хэрэглээ, статистик мэдээллийг инфографикт ашиглах зэрэг сэдвээр Үндэсний статистикийн хорооны мэргэжилтнүүд илтгэл тавьж, дадлага ажил хийх юм.


















