Статистикийн салбарын албан хаагчдыг чадавхжуулах болж байна
Үндэсний статистикийн хороо, нийслэл, дүүргийн Статистикийн газар, хэлтсийн болон Гаалийн ерөнхий газрын албан хаагчдыг хамруулсан R программын хоёр өдрийн сургалт эхэллээ.
Мэдээллийн алба

Үндэсний статистикийн хороо, нийслэл, дүүргийн Статистикийн газар, хэлтсийн болон Гаалийн ерөнхий газрын албан хаагчдыг хамруулсан R программын хоёр өдрийн сургалт эхэллээ.
Сургалтаар R статистик тооцооллын программчлалын хэлийг өгөгдөлд холбогдох объектын төрлүүд, өгөгдөл оруулах болон гаргах, оператор, функц ба хувьсагч, үр ашигтай ойлгомжтой код бичих зэрэг онол, дадлагад тулгуурласан байдлаар Монгол Улсын Их сургуулийн багш Г.Махгал хичээл заах юм.


















