Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Steamex-2026” 500 орчим багш оролцлоо

Шинжлэх ухааныг туршиж үзье уриатай зохион байгуулагддаг “STEAMEX-2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Монгол орны өнцөг булан бүрээс зорин ирсэн 500 орчим багш оролцож, өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийж, өөрийгөө хөгжүүлж, бусадтай туршлагаа хуваалцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Steamex-2026”  500 орчим багш оролцлоо
“Steamex-2026” 500 орчим багш оролцлоо. Зураг: МҮОНРТ

Шинжлэх ухааныг туршиж үзье уриатай зохион байгуулагддаг “STEAMEX-2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Монгол орны өнцөг булан бүрээс зорин ирсэн 500 орчим багш оролцож, өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийж, өөрийгөө хөгжүүлж, бусадтай туршлагаа хуваалцлаа.

STEAMEX арга хэмжээ жил ирэх тусам илүү агуулга өргөн, өгөөж ихтэй болж байгаа нь санаачлагч, оролцогчдын хамрах хүрээ, оролцоо, сэтгэл ханамжаас харагдаж байна.

Нийт багш нарын 80 хувь нь орон нутаг, тэр дундаа сумын сургуулийн багш нар байв. Шинжлэх ухааныг түгээх хүсэл тэмүүлэл дүүрэн цуглаж, ‘Нүдний гэрэл, сэтгэлийн гал’-аа хамтдаа асаацгаалаа.

Хуваалцах