Стэнд бай зээлийн хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ
Стэнд бай буюу богино хугацааны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын зүгээс санал боловсруулсан.
Мэдээллийн алба

Стэнд бай буюу богино хугацааны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын зүгээс санал боловсруулсан. Боловсруулсан саналын гэрээний нөхцлөө ОУВС-тай хамтран харилцан тохиролцож, улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх гэж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Стэнд бай хөтөлбөрийг ямар нөхцөлөөр, ямар хугацаанд хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагуудаас иргэдэд хандан мэдээлэл өгөөгүй байна. Тиймээс Засгийн газрын зүгээс Стэнд бай зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ зээлийн гэрээний хугацаа, нөхцөл нь ард иргэдэд тодорхой байх, иргэдийн нийгэм хамгааллын өмнө хүрсэн түвшнээс дордуулахгүй байх ёстой гэсэн байр суурийг баримталж байгаагаа МҮЭХ-ноос мэдэгдэж байна.
Стэнд бай хөтөлбөрийг улс орнууд эдийн засгийн хүндрэл бэрхшээлээ даван туулах зорилгоор хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд уг хөтөлбөрт анх 1991 онд, дараа нь 2009 онд нэгдэж, “Богино хугацааны хөтөлбөр”-ийг ОУВС-тай хамтран амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай юм байна.


















