Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Стэнфордын судлаач Г.Занданшатар алдартай эрдэмтдийг урьж лекц уншуулна

Дэлхийд алдартай Стэнфордын их сургуульд судлаачаар ажиллаж буй ГХ сайд, УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар дэлхийд алдартай эрдэмтдийг Монголд цувралаар урьж лекц уншуулж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Стэнфордын судлаач Г.Занданшатар алдартай эрдэмтдийг урьж лекц уншуулна
Стэнфордын судлаач Г.Занданшатар алдартай эрдэмтдийг урьж лекц уншуулна. Зураг: МҮОНРТ

Дэлхийд алдартай Стэнфордын их сургуульд судлаачаар ажиллаж буй ГХ сайд, УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар дэлхийд алдартай эрдэмтдийг Монголд цувралаар урьж лекц уншуулж байгаа билээ. Энэ удаад Америкийн алдартай профессор, судлаач Солонгос гаралтай эрдэмтэн Жи Вуук Шин хүрэлцэн ирж байна.

Стэнфордын судлаач Г.Занданшатар алдартай эрдэмтдийг урьж лекц уншуулна

Маргааш Тусгаар тогтнолын ордонд 14:00 цагаас Социологийн ухааны профессор Жи Вуук Шин "Ардчилсан орнуудын сорилтууд - БНСУ-ын туршлага ба Монгол Улс" сэдэвт сонирхолтой лекц тавих бөгөөд ирэх даваа гарагт МУИС-ийн дугуй танхимд 10:00 цагаас "Интернациональчлал: Олон улсын туршлага" "Улс хооронд боловсролын гүүр байгуулах нь - Хэтийн төлөв ба Монгол Улсын боломж" сэдэвт Монгол Улсад тулгамдаад эдийн засгийн буй ойрын болон ирээдүйн төлөв байдлын тухай онц сонирхолтой судалгааны материалуудыг танилцуулан лекц унших гэж байна.

Хуваалцах