Стивен Мнучин: Вашингтон, Бээжингийн хоорондох худалдааны гэрээ 90 хувь бэлэн болсон
БНХАУ, АНУ худалдааны дайнд эвлэрснээ зарлахаар урьдчилан тохиролцсон тухай эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Сөүт Чайна Моонинг Пост” сонин мэдээлсэн байна.
Мэдээллийн алба

БНХАУ, АНУ худалдааны дайнд эвлэрснээ зарлахаар урьдчилан тохиролцсон тухай эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Сөүт Чайна Моонинг Пост” сонин мэдээлсэн байна. Энэ үйл явдал зургаадугаар сарын 28-29-нд Осакад болох "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болох гэнэ.
Вашингтон, Бээжин өнгөрсөн оны долоо, есдүгээр сард жилийн хэдэн тэрбум доллараар эргэлддэг импортын бараа бүтээгдэхүүндээ харилцан гаалийн татвар ногдуулсан юм.
Харин өнгөрсөн 12 дугаар сард Аргентинд болсон “Их-20”-ийн уулзалтын талбарт хоёр улсын төрийн тэргүүн худалдааны дайнд “эвлэрэх” тохиролцоонд хүрсэн билээ. Тэгвэл энэ удаад ч маргааныг зохицуулах хэлэлцээр байгуулж, худалдааны дайнд эвлэрэхээр болсон тухай эх сурвалж мэдээлж байна.
Энэ тухай Ши Жиньпин, Дональд Трамп нарын Япон улсад хийх уулзалтын дараах хэвлэлийн мэдээнд урьдчилан оруулсан гэнэ. АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин лхагва гарагт “Си-Эн-Би-Си” сувагт өгсөн ярилцлагадаа Вашингтон, Бээжингийн хоорондох худалдааны гэрээ 90 хувь бэлэн болсон гэж мэдэгдсэн юм.


















