Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Стокгольм хотод халдлага гарлаа

Өчигдөр орой буюу 2017 оныдөрөвдүгээр сарын 7-ны өдөр орон нутгийн цагаар 15.00 цагийн орчим Шведийн нийслэл Стокгольм хотын худалдааны төв гудамжинд ачааны машинаар иргэдийг дайрч, халдлага хийсэн хэрэг гарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Стокгольм хотод халдлага гарлаа
Стокгольм хотод халдлага гарлаа. Зураг: МҮОНРТ

Өчигдөр орой буюу 2017 оныдөрөвдүгээр сарын 7-ны өдөр орон нутгийн цагаар 15.00 цагийн орчим Шведийн нийслэл Стокгольм хотын худалдааны төв гудамжинд ачааны машинаар иргэдийг дайрч, халдлага хийсэн хэрэг гарлаа.

Уг халдлагын улмаас дөрвөн хүн амь эрсдэж, олон тооны хүн бэртсэн бөгөөд монгол иргэн өртсөн тухай мэдээлэл байхгүй гэдгийг Стокгольмын Цагдаагийн газраас мэдэгдээд байна. Шведийн Ерөнхий сайд Стефан Ловен уг хэргийг террорист үйл ажиллагаа гэж мэдэгдсэн бөгөөд одоогоор хоёр сэжигтнийг саатуулаад байгаа ажээ.

Стокгольм хотод Монгол Улсын 5000 гаруй иргэн оршин суудаг бөгөөд хотын төв хэсэгт иргэд олноор цуглардаг газруудаар явахгүй, сонор сэрэмжтэй байхыг Гадаад харилцааны яамнаас зөвлөж байна.

Хуваалцах